Нутаг буцах хүсэлтэй, тусгай үүргийн онгоц хүлээж байсан 30 орчим насны иргэн өнөө өглөө буюу 1 сарын 15-ны өглөө таалал төгсчээ.
1 сарын 6-аас эхлэн цуглаж дуу хоолойгоо нэгтэн тэмцэж буй Нутаг буцах хүсэлтэй иргэдийн маань нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байна.
1 сарын 13-наас эхлэн МУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх консулын газарт суулт зарлан 24 цаг байрлан тэмцэж эхэлжээ.
Консулын үүдэнд хүйтэн шалан дээр даарч хөрөн гадуур хувцастайгаа хонож өнжиж буй иргэдийн хүсэлтийн хариуд өнөөдөр 163 хүн зорчих боломжтой ганц онгоц илгээжээ.
Өнөөдөр буюу 1 сарын 15-ны тусгай үүргийн онгоцоор түр саатруулах байранд хоригдож буй 44 хүн, жирэмсэн 2 хүн( нэг нь жагсаалд нэгдэн тэмцэж байсан иргэн), Эрүүл мэндийн шалтгаантай 1 хүн( сахиуртайгаа) болон 11 сарын 12-ны тийзээ баталгаажуулсан иргэдээс 100 насанд хүрсэн, 3 бага насны хүүхэд хамрагдсан байна.
Мөн УОК-ын өргөдөлөөр баталгаажсан гэх тодорхойгүй 15 хүн нисэхээр болжээ.
Э.Нарангарав