БНСУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэд өнөөдрийг хүртэл 12 хоног суулт зарлаж Монгол улсын Засгийн газар болон УОК-т удаа дараа өргөдөл, саналын хуудас илгээжээ. Гэвч өнөөдрийг хүртэл үр дүнтэй хариу огт хүлээж авч чадаагүй байна. Тиймээс хүний нутагт эрх нь зөрчигдөж буй ард иргэдийнхээ асуудалд гар бие оролцож, шийдвэр гаргахад бодитой нөлөө үзүүлэхийг хүсэн 1 сарын 12-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгад хандан шаардах хуудас илгээжээ.
Энэхүү шаардах хуудсанд " Бид 9 дахь өдрөө үргэлжлүүлэн жагсаж байна. Бидний дунд жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэдтэй эцэг эх, өндөр настан, орох оронгүй болсон иргэд, ар гэрийн асуудал болон өвчин зовлонгоос болж яаралтай нутаг буцах шаардлагатай иргэд байна. Тиймээс биднийг нэн даруй татан авах асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг шаардаж байна" гэжээ.
Шаардах хуудсын эх хувийг хавсаргав.
Э.Нарангарав