Нутаг буцахаа хүлээж бухимдсан иргэн өөрийгөө гэмтээжээ

2021-01-29 00:28

Гёнги мужийн Намяанжү хотын цагдаагийн газраас 1 сарын 27-ны орой 8 цаг 30 мин орчимд нэгэн компаний ажилтуудын амралтын байранд мэс барьсан гадаад иргэн байна хэмээх дуудлага хүлээн авчээ.
Дуудлагын дагуу цагдаагийн ажилчид очиход 20 орчим насны Монгол залуу мэсээр өөрийгөө гэмтээж, эд хогшилоо эвдэж сүйтгэсэн байдалтай байсан байна.
Тэрээр сэтгэц мэдрэлийн эмийг тунг нь хэтрүүлэн хэрэглэж өөрийн ухаанаа алсан байдалтай байсан хэмээн дүгнэж байгаа ажээ.
Цагдаагийн ажилчид аюулгүй байдлыг сахихын тулд цахилгаан буугаар буудаж баривчилсан бөгөөд мөрдөн байцаалтын дараа даруй суллагдсан байна.
Цагдаагийн газрын мөрдөн байцаалтын дүгнэлтээр "Тэрээр нутаг буцахаар хүлээж байгаа бөгөөд Корона вирусын улмаас нутаг буцаж чадахгүй байгаадаа бухимдаж сэтгэл санааны хүндхэн байдал байсан" хэмээн үзжээ.
Мөн хариуцаж байсан цагдаагийн албан тушаалтан " Нутаг буцаж чадахгүй байгаадаа сэтгэл санааны гүн хямралд орж, сэтгэцийн эмчилгээ хийлгэж байсан нь тогтоогдсон бөгөөд бусдад ямар нэгэн онцгой хохирол учруулаагүй тул эрүүгийн хэрэг үүсгэлгүй гэртээ харьсан" хэмээн мэдээлэл өгчээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: SBS news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх