"Мөнгө алга боллоо" гэж дуудлага өгөөд 100.000 воноор торгуулжээ

2021-01-28 11:01

Корона вирусаас урьдчилан сэргийлэх 5 хүнээс дээш уулзалт цуглааныг хориглосон журмыг зөрчсөн 20-иод насны залуучууд "Гэрээсээ мөнгө алга боллоо" гэсэн дуудлага өгч цагдаа дууджээ.

Урьд шөнө 12 цаг 47 мин орчмын үед Сөүл Содэмүн дүүргийн нэгэн түрээсийн байранд Солонгос 3 залуу, Орос гэх мэт гадаад 3 охин нэг өрөөнд архи согтууруулан ундаа хэрэглэн наргиж байсан бөгөөд "Гэрт байсан мөнгө алга боллоо" хэмээн дуудлага өгсөний дараа удалгүй "Мөнгөө олчихлоо" хэмээн цагдаагийн газарлуу залгасан байна.

Цагдаагийн газраас нөхцөл байдлыг шалгахаар очоод халдварт өвчнөөс сэргийлэх 5 хүнээс дээш цуглахыг хориглосон журмыг зөрчсөнийг илрүүлж хүн тус бүрд 100.000 воны торгуул оногдуулахаар болжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх