"Хайрыг хайрла" драмын жүжиг Солонгос улсад анх удаа...

2021-02-02 14:34

Уран Бүтээлийн Гоо Нэгдэл болон МЗХ-ны БНСУ дахь салбар зөвлөл хамтран Д.Батбаярын зохиол "Хайрыг хайрла" драмын жүжгийг анх удаа Солонгос улсад бүтээж, 2 сарын 14 буюу "Гэгээн хайрын өдөр" онлайнаар үзэгчиддээ хүргэх гэнэ.

Үе үеийн төлөөлөл болсон гэр бүл, хосуудын харилцаа, хайр дурлал, итгэлцлийн талаар өгүүлэх энэхүү жүжиг нь 1 хором бүрт зөв эргэлт, зөв сонголт хийхийг уриалахаас гадна бүх насныхан үзэх боломжтой бөгөөд онлайнаар хүрэх тул зөвхөн Солонгост гэлтгүй өөр улс оронд амьдарч буй мянга мянган залуучууд маань ч бас үзэх боломжтой ажээ.

Үзэгчиддээ зориулж супер бэлэгүүдийг бэлдсэн байгаа бөгөөд үүнд "Хуримын даашинз", "500.000 вон", "Фитнесст явах хос эрхийн бичиг" зэрэг багтжээ.

Мөн дуучин Н.Идэрмөнхийн дуулсан "Хайрыг хайрла" жүжгийн шинэхэн дуу тун удахгүй цацагдах гэнээ.

Э.Нарангарав

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх