Барилгын ажил дээр гал гарч нэг Монгол эмэгтэй хүнд гэмтэл авчээ

2021-02-03 16:04

Өчигдөр буюу 2 сарын 2-ны өглөөний 9 цаг 54 минутын орчимд Сэжун хотын Насон дүүргийн нэгэн баригдаж буй шинэ орон сууцны В1 давхарын грашнаас гал гарч 3 гадаад иргэн гэмтжээ.

Эдгээр ажилчдын 1 нь Монгол эмэгтэй байсан бөгөөд 2 нь Хятад хүмүүс байсан байна. Монгол эмэгтэйн хувьд хамгийн хүнд гэмтсэн байжээ.

Гал гарч байх үед барилга дотор 10 гаран хүн ажиллаж байсан бөгөөд аврах ангийнхан ирж 1 цагийн дотор галыг унтрааж чадсан байна.

Цагдаагийн газраас В1 давхарт гагнуурын ажил хийж байсан бөгөөд түүнээс болж гал гарсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 아주경제

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх