Кёнги муж нь энэ жилээс эхлэн зөвлөгөө тусламж авах боломжгүй алслагдмал хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг болон хөдөлмөрийн нөхцлөө сайжруулахад бэрхшээлтэй байгаа хууль ёсны гадаад ажилчдыг дэмжин ажиллахаа мэдэгдэж 5-ны өдөр "Хөдөө орон нутагт ажиллаж буй гадаад ажилчдыг дэмжих дэмжигчид" төсөл хэрэгжүүлэх болсноо мэдэгдлээ.
Энэхүү төсөл нь хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг гадаад иргэдэд чиглэсэн бөгөөд Гадаад иргэдийн халамжийн төв зэрэг тусламж, зөвлөгөө авах шаардлагатай газруудаар үйлчлүүлэхэд хэтэрхий хол амьдардаг, автобус унааны асуудалтай алслагдмал амьдардаг иргэдийн нөхцөл байдлыг сайжруулахад туслах, тусламж зөвлөгөө өгөх зорилготой ажээ.
Уг төсөл хэрэгжсэнээр алслагдмал ажил эрхлэж буй хууль ёсны гадаад иргэнийг ойролцоох бүс нутгийн дэмжигчид зорин очиж уулзах болон цахим хэлбэрээр зөвлөгөө өгч, шаардлагатай албан байгууллага, гадаад иргэдэд туслах төв, зэрэг газруутай холбож өгөн, асуудлыг нь шийдвэрлэхэд туслах зэрэг үйлчилгээг үзүүлэх гэнэ.
Мөн усны гутал, бээлий, малгай, зэрэг ажлын багаж хэрэгсэлүүд болон маск, гар ариутгагч халуун хэмжигч зэрэг ахуйн хэрэглээгээр хангах зэрэг тусламжийг үзүүлэх бөгөөд 2 сарын 5-наас 2 сарын 16 хүртэл төсөлд хамтран ажиллах ашгийн бус хувийн байгууллагуудыг бүртгэж байгаа аж.
Гёнги мужийн Гадаад иргэдийн бодлогын хорооны дарга Хун Дун Ги хэлэхдээ "Хөдөө орон нутгууд маань хүн амын бууралттай байгаагаас гадна өндөр настан ихтэй тул ажиллах хүчний хосдолд ороод байгаа билээ. Энэ асуудлыг шийдэрлэж байгаа гол хүч нь гадаад иргэд бөгөөд хамгийн чухал ажлыг нугалж, хүнд хөдөлмөр эрхэлж байгаа тул тэдний асуудлыг шийдэх, хүнд хэцүү нөхцөл байдалд туслаж дэмжих зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү төсөлд маань нэгдэн гадаад иргэдийг дэмжихийг хүссэн хувийн байгууллагууд бидэнтэй нэгдэж идэвхтэй оролцохыг уриалж байна" гэжээ.
Энэхүү төсөлд хамрагдахыг хүссэн болон өргөдөл гаргахыг хүссэн иргэд Гёнги мужийн пэйж хуудас (www.gg.go.kr) -наас дэлгэрэнгүй мэдээлэл авч бүртгүүлээрэй.
Мөн дэлгэнгүй мэдээллийг доорх утсаар холбогдон асууж лавлаарай.
Холбогдох утас: 031-8030-4650, 031-8030-4651, 031-8030-4652
Э.Нарангарав
Эх сурвалж: 뉴시스