Корона вирусын 289 тохиолдол бүртгэгдлээ

2021-02-08 11:07

БНСУ-д 2 сарын 8-ны 00 цагийн байдлаар Корона вирусын 289 тохиолдол бүртгэгджээ.

Корона вирусын "3 дахь их давлагаа"-д өртсөний эхний хагас буюу 11 сарын 23-д 271 тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд үүнээс хойш 77 хоногийн дараа дахин 200 тохиолдол бүртгэгдлээ.

Гэвч өнөөдрийн энэхүү үзүүлэлтэнд амралтын өдрийн нөлөө байгаа бөгөөд сэтгэл амрах нь эрт байгаа гэдгийг анхааруулж байна.

Сүүлийн үед Корона вирусын тохиолдолд буурч байгаа ч удахгүй болох Сар шинийн баярын үеэр болгоомж, сэрэмжтэй хандахгүй болон дахин ихсэх магадлал өндөр гэж үзэж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар дотоодоос илэрсэн 264 тохиолдол, гаднаас орж ирсэн 25 тохиолдол бүртгэгджээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 조선비즈

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх