БНСУ-ын үндэсний Телевиз КBS2TV-гийн < Дуунд дуртай >, (노래가 좋아요) нэвтрүүлэгт Монгол хос оролцжээ.
Солонгос улсад өөрийн авъяас чадвар дуу хоолойгоороо эх орныхоо нэрийг гаргаж буй дуучин Идэрмөнх, хань Уран-Эрдэнийн хамт Солонгос улсад амьдраад 11 жил болж байгаа бөгөөд энэхүү нэвтрүүлэгт "Өөрийн үнэн төрхийг илчилье" нэртэй гэр бүлийн баг болж оролцжээ.
Идэрмөнхийг Солонгос хүнээс ялгагдахгүй Солонгос хүн шиг харагддаг гэж хүмүүс андуурахаас гадна анх эхнэр Уран-Эрдэнийг Солонгос хүнтэй гэр бүл болсон гэх яриа хүртэл эргэн тойрных нь дунд байсан гэнэ.
Тэрээр " Би Солонгос хэлээр алдаатай ярьсан ч, намайг гадаадад удаан амьдарсан Солонгос хүн гэж боддог" хэмээн хошигноод, "Солонгос хүмүүс гадаад үзэмжээр андуурч болох ч Монголчууд маань хүртэл андуурах нь арай л санагддаг" гэжээ.
Тиймээс "Бүү андуур, БИ МОНГОЛ" хэмээн хэлэхийг хүссэн бололтой.
Энэ багийн хувьд гэгээлэг, хөгжилтэй байсан төдийгүй өөрсдийн имиж, үзэл бодлоо хуваалцахыг зорьсон нь нэвтрүүлгийн багийнханд таалагдаж, өөрсдийн цахим хуудаснаа онцолжээ.
Энэхүү нэвтрүүлэг нь ямар ч үед өөрийнх нь талд зогсож, хүч дэмжлэг өгч байдаг гэр бүл, найз нөхдийн тухай яриа, дуу хөгжим хосолсон гэр бүлийн дууны нэвтрүүлэг бөгөөд долоо хоног бүрийн Мягмар гарагт 8 цаг 30 минутаас гардаг юм байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: KBS 연예뉴스