"Гадаад хүүхдийн төрсний бүртгэлийн систем" нэвтрүүлэхээр болжээ

2021-02-19 10:58

БНСУ-ын ХҮний эрхийн үндэсний комисс энэ сарын 15-нд хуралдаж, "Гадаад хүүхдүүдийн төрсний бүртгэлийн систем" нэвтрүүлэхээр болсноо 18-ны өдөр албан ёсоор мэдэгдлээ.

Энэхүү системийг хэрэгжүүлснээр Солонгос улсад төрсөн бүх гадаад хүүхдийн эрхийг тэгш хамгаалж, хязгаарлагдмал орчин, нөхцөл байдлыг үгүй болгоно хэмээн үзэж байгаа гэнэ.

Одоогийн байдлаар Солонгос улс нь "Ураг төрлийн холбооны бүртгэлийн тухай хууль"-ын дагуу төрсний бүртгэлийг зөвхөн Солонгос улсын иргэдэд хэрэгжүүлж байжээ.

Үүнээс үүдэлтэй албан ёсны бүртгэлгүй гадаад хүүхдүүд өөрсдийгөө хамгаалуулах зэрэг маш олон төрлийн нөхцөл байдалд гадуурхагдах асуудлууд үүссээр байна.

Тиймээс Хууль зүйн яам энэ сарын 15-ны өдөр бүх хүүхдийн эрхийг тэгш хамгаалах үүднээс цахим хуралдаан хийж "Гадаад хүүхдийн төрсний бүртгэлийн систем"-ыг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна.

ХҮний эрхийн үндэсний комиссын дарга хэлэхдээ " Энэхүү системийн хэрэгжилт, үр дүнгийн нөлөөнд Засгийн газар болон УИХ санаачлагатай оролцон дэмжиж ажиллахыг хүч байна. Солонгос улсад төрсөн бүх хүүхэд төрсний бүртгэлд хамрагдаж, хязгаарлагдмал орчноос гарч, гадаад хэмээх тодотголоор гадуурхагдах асуудлыг байхгүй болгох тал дээр нарийн анхаарч, нэгдэн ажиллахыг уриалж байна" гэжээ.

Одоогийн байдлаар Солонгос улсад бүртгэл харьяалалгүй 20.000 орчим гадаад хүүхдүүд байна гэсэн судалгаа байгаа аж.

Эдгээр хүүхдүүдийн хувьд төрсний бүртгэл, харьяалал байхгүй учир ямар нэгэн хууль ёсны нийгмийн орон зайгүй байхаас гадна сургуулийн орчинд дээрэлхэж, дарамтлуулах, бусдад ашиглагдах, буруу замруу амархан орох, худалдагдах зэрэг нийгмийн аюултай нөхцөл байдалд байхаас гадна эрүүл мэнд, боловсролын орчин хязгаарлагдмал, гадуурхагдах орчинд өсч байна.

Тиймээс хууль зүйн яамнаас "Төрсний бүртгэлийн системийг заавал хэрэгжүүлэх шаардлагатай" хэмээн мэдэгдлээ.

Мөн "Бүх хүүхэд багачууд хүний эрхийн хүрээнд хамгаалагдаж, гадаад хэмээн гадуурхагдахгүй, амьдарч буй орчиндоо өөрийн орон зайг үүсгэн, ирээдүй, мөрөөдлийнхөө төлөө айх аюулгүй эрх чөлөөтэй аз жаргалтай тэмүүлж чадах бүх боломжийн төлөө бид бүхий л чадлаараа хичээж ажиллах болно" хэмээн Хүний эрхийн үндэсний Комиссын дарга хэллээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 이데일리 뉴스, 법무부 보도자료

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх