Хууль бусаар оршин сууж буй гадаад иргэд...

2021-02-23 15:28

БНСУ-ын Хууль зүйн яамнаас энэ долоо хоногт гаргасан судалгаагаар Хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийн тоо огцом өсч, энэ жил хамгийн өндөр үзүүлэлттэй байна гэжээ.

2020 оны хувьд 19.3%-аар буюу өнгөрсөн 2019 он(15.5%)-той харьцуулахад 3.8%-өсч 392.196 хүн хууль бусаар амьдарч байна гэсэн судалгаа гарчээ.

Эдгээр иргэдийн 70% орчмыг "Богино визтэй иргэд" эзэлж байгаа бөгөөд мэргэжлийн бус визтэй иргэд буюу Е-9 визтэй иргэдийн хувьд 2020 онд нийт 7875 орчим иргэд харлаж, өнгөрсөн онтой харьцуулахад 7 дахин нэмэгдсэн байна.

Хүний эрхийн байгууллагын зүгээс "Корона вирусны нөлөөгөөр нутаг буцаж чадахгүй визний хугацаа нь дуус буй гадаад ажилчид улам нэмэгдсээр байна. Энэ тал дээр засгийн газар онцгой анхаарч хуульд харьяалалтай болгох бодит бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна" гэсэн санал дэвшүүлжээ.

Мөн энэ сарын 21-нээс эхлэн Сөүл(3), Инчон(6), Гёнги(3), Чүннам(2) зэрэг гадаад ажилчид ихтэй бүс нутгуудаар 14 шинжилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Энэхүү Корона вируснаас урьдчилан сэргийлэх шинжилжилгээний төвүүдэд гадаад иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой бөгөөд хууль бусаар оршин сууж буй гадаад иргэд ч хамрагдах боломжтой гэнэ.

Осол хяналтын төв, нийгмийн стратегийн хэлтсийн дарга Сун Ён Рэ " Бид хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийн шинжилгээнд хамрагдсан хувийн мэдээллийг ашиглан мөрдөн баривчлаж, торгон шийтгэхгүй тул санаа зоволгүй ирж шинжилгээнд хамрагдахыг онцгойлон хүсч байна." хэмээн хэлжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх