'IPhone store' 2 дахь салбар 26-нд нээгдэнэ

2021-02-24 12:24

Сөүл хотын Ёиду (여의도)-д Apple компани өөрсдийн 2 дахь салбар дэлгүүрээ нээх болсноо мэдэгдлээ.

Энэ сарын 26-нд 10 цагаас нээлтээ хийх бөгөөд анхны салбараа Сөүл хотын Ганнам дүүргийн Шинса хороонд (신사동) нээж байсан бол 3 жилийн дараа дахин 2 дахь салбараа нээж байгаа аж.

Аpple компани цаашид Солонгос улсын зах зээлд өөрсдийн орон зайгаа нэмэгдүүлэхээр 3.4 дахь салбараа байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Ирэх 8 сард Сөүл хотын залуучуудын дүүрэг болох Мёндун (명동)-д 3 дахь салбараа нээхээр бэлтгэл ажил эхэлсэн байгаа бөгөөд 4 дэхь салбараа Бусан хотод нээхээр төлөвлөжээ.

Ёиду дахь 2 дахь салбарын байрлал нь Солонгосын цахилгаан барааны брэнд LG компаний төв салбарын байрлал юм.

LG компани нь татан буугдах төлөвтэй байгаа бөгөөд хэрвээ татан буугдсан тохиолдолд энэ орон зайг 'Apple', 'Samsung' хоёрын аль нь эзлэх бол гэсэн ард иргэдийн таамаглал тайлагдаж байгаа бололтой.

Цаашдаа Солонгосын гар утас, электрон хэрэглээний зах зээлд 'Samsung' -тэй 'Аpple' хүчтэй өрсөлдөхөөр байрлалаа эзлээд байгаа бололтой.

Э.Нарангарав

Эх сурвалж: 아시아경제

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх