PCR шинжилгээний бичиггүй тохиолдолд Солонгос улсад нэвтрэхийг хориглоно

2021-02-24 14:35

Өнөөдөр буюу 2 сарын 24-нөөс эхлэн Солонгос улсад орж ирж буй гадаад болон дотоод иргэд PCR шинжилгээнд хамрагдаж, сөрөг шинжилгээний бичгээ бүртгүүлэх шаардлагатай болжээ.

Гадаадын иргэдийн хувьд PCR шинжилгээний бичиггүй тохиолдолд Солонгос улсад нэвтрэхийг хориглох гэнэ.

Солонгосчуудын хувьд түр оршин суух байранд тусгаарлагдан PCR шинжилгээ өгөх бөгөөд шинжилгээ хийсний дараа 14 хоног тусгаарлалтын байранд өөрийн зардлаараа хамрагдах боломжтой аж.

Өнгөрсөн сарын 8-наас эхлэн гадаадын иргэдийн хувьд PCR-ын сөрөг баталгааны бичиг бүртгүүлэх ажиллагаа эхэлсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн Солонгосчуудыг хамруулж эхэлсэн байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 인천일보

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх