Вакцинд хамрагдсаны дараа сөрөг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нөхөн олговор олгоно

2021-02-24 18:00

Корона вирусны эсрэг вакцинд хамрагдсаны дараа сөрөг хариу урвал гарсан тохиолдолд 120 хоногийн дотор нөхөн олговор олгох шийдвэр гарчээ.

2 сарын 24-ны өдөр Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэлснээр " Халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх, удирдах тухай хууль"-ийн 71-р зүйлийг үндэслэн улсаас зохион байгуулсан вакцинжуулалтанд хамрагдсаны дараа сөрөг нөлөө гарсан тохиолдолд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын хохирол барагдуулах журмыг хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү нөхөн төлбөрт эмчилгээний зардал (өөрөө төлсөн төлбөр), сувилгаа, эмнэлгийн зардал (эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд 1 өдрийг 50.000-р тооцно), хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэний нөхөн олговор, нас барсны болон оршуулгын зардал зэрэг багтах бөгөөд вакцин хийлгэсний дараа биед сөрөг шинж тэмдэг илэрч, эмчилгээ хийлгэсэн иргэд ойролцоох эрүүл мэндийн төвд (보건소) өргөдөл гаргах юм байна.

Вакцинаас шалтгаалан нас барсан тохиолдолд 437.395.200 воныг олгохоор болжээ. Энэ нь сарын цалингийн хамгийн доод хэмжээг 240 сараар үржүүлэн тооцолсон төлбөр юм.

Хэрвээ тахир дутуу болсон тохиолдолд нас барсны дараа олгогдох нөхөн төлбөрийн 55%-ыг олгохоор шийдвэрлэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх