2 сарын 26-наас БНСУ Корона вирусны эсрэг вакцинжуулалтаа албан ёсоор эхэлнэ

2021-02-25 11:49

Өнөө өглөөний 5 цаг 30 минутаас эхний ээлжийн вакцин болох AstraZeneca вакциныг нийт улс даяар буюу 1900 эмнэлэг, асрамжийн газар зэрэгт хүргэхээр хөдөлжээ.

Вакциныг хөргөлтийн машинаар тээвэрлэх бөгөөд гэнэтийн нөхцөл байдлаас сэрэмжлэн цагдаагийн машин болон тусгай хүчний машиныг урд, хойно нь хамгаалалтаар явуулах гэнэ.

Мөн Жэжү болон Үллин арлын хувьд усан онгоцоор тээвэрлэлт хийх байсан бөгөөд цаг агаарын таагүй нөхцөл үүсвэл агаарын тээврийг дайчлах болно гэжээ.

26-ны өглөөний 9 цагаас улс даяар вакцинжуулалт зэрэг эхлэх бөгөөд одоогийн байдлааар вакцинд хамрагдах хүсэлтэй асрамжийн газрын 186.659 хүн, ахмадын болон сэтгэц мэдрэл, заслын асрамжийн газрын 102.612 хүн бүртгэгдсэн байна.

Вакцин хийхдээ, ямар нэгэн харшилтай эсэх, 37.5-аас дээш халуурах, ханиалгах болон хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа эсэх зэргийг эмч нар нарийн шалгах шаардлагатай бөгөөд вакцинд хамрагдсаны дараа 15-30 минутын турш суудлаасаа босохгүй байж ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг хянах шаардлагатай аж.

Э.Нарангарав

Эх сурвалж: Chosun news

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх