Вакцины эсрэг хуурамч мэдээлэл

2021-03-02 11:01

3 сарын 2-ны өглөө БНСУ-ын ерөнхий сайд, Корона вирусны эсрэг вакцины тухай худал, хуурмаг мэдээллүүд ихээхэн гарч байгаатай холбоотой мэдэгдэл хийлээ.

Ерөнхий сайд Жон Сэ Гюн мэдээлэл хийхдээ, "2 сарын 26-наас эхлэн 3 сарын 1 хүртэл 4 хоногийн турш нийт 23086 хүн вакцинд хамрагдсан бөгөөд амралтын өдрүүд таарсныг тооцоход төсөөлснөөс их хүмүүс хамрагдлаа" гэжээ.

Одоогийн байдлаар вакцинд хамрагдсан нийт иргэдээс сөрөг шинж тэмдэг илэрсэн 156 дуудлага ирсэн бөгөөд бүгд нэн даруй хэвийн байдалд шилжиж, вакцинаас шалтгаалсан аюултай нөхцөл байдал үүсээгүй байгаа аж.

Ерөнхий сайд, " Бодит нөхцөл байдлаас эсрэг хуурмаг мэдээ мэдээлэл их ихээхэн гарч байгаа бөгөөд эхийн хэвлий дахь ургийн генээр вакцин хийж байна, вакцинд хамрагдсан хүмүүс вампир болж хувирч байна зэрэг итгэхийн аргагүй мэдээлэл онлайн цахим хуудсаар тархаж, хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлөх нь ихэслээ.

Тиймээс энэхүү худал хуурмаг мэдээллийг хурдан шуурхай устгах, хаах зэрэг ажлийг мэргэжлийн байгууллагууд хянан ажиллаж байна" хэмээн мэдэгджээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх