"Мин Шигийн хууль", 2021 онд хүүхдийн осол аваар "0" болгоно

2021-03-02 15:08

Сөүл хот, 3 сарын 2-ны өдөр "2021 оны Сөүл хотын хүүхэд хамгаалах бүсийн бодлого"-оо танилцууллаа.

2019 оны 9 сард Чүннам мужийн Асан хотын хүүхэд хамгаалах бүс(Schoolzone)-д Ким Мин Шиг хэмээх 9 настай хүү авто ослоор нас баржээ.

Энэхүү ослын дараа Ким Мин Шиг хүүгийн нэрээр нэрлэсэн " Хүүхэд хамгаалах бүсийн хууль" -д "Мин Шигийн хууль" хэмээх төрөл нэмэгдэх тухай санал оруулж 2019 оны 12 сарын 10-ны УИХ-аар батлагдаж, 2020 оны 3 сарын 25-наас хэрэгжиж эхэлжээ.

Энэ жил "Мин Шигийн хууль"-ын дагуу хууль бус зогсоол, хурд хэтрүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэргийг өнгөрсөн жилийнхээс илүү чанга болгохоор төлөвлөсөн бөгөөд энэ онд хүүхдийн эндэгдэл, хүнд гэмтлийн "0" тохиолдол байх зорилго тавьжээ.

Энэ жилийн эхний хагаст Сөүл хот дахь нийт 606 бага сургуулийн замыг 100% камержуулж, хурд хэтрүүлэх журмыг хянах бөгөөд хүүхдийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх зэрэг газруудад нийт 1000 гаруй хяналтын камер байршуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Хүүхэд хамгаалах бүсийн хэсэгт 30 км/цаг буюу хүүхэд хамгаалах бүс дотор 20 км/цаг хурдтай замын хөдөлгөөнд оролцох тухай шинэчилжээ.

5 сарын 11-нээс эхлэн Хүүхэд хамгаалах бүсэд машинаа зогсоосон тохиолдолд 80.000 воноос 120.000 воны торгуул оногдуулах шийдвэр гарсан байна.

Мөн хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан 3 сарын 2-ноос 19 хүртэл 14 хоногийн хугацаанд хууль бус зогсоол зэрэгт онцгой анхаарч 24 цагийн хяналтын камераар шалгаж ажиллах тухай мэдэгдлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх