Гёнги муж, Энэ сарын 8-22 хүртэл 15 хоногийн хугацаанд Гадаад ажилчид болон хууль бусаар амьдарч, ажиллаж буй гадаад иргэдийг Корона вирусын шинжилгээнд хамрагдахыг үүрэг болголоо.
Энэ хугацаанд шинжилгээнд хамрагдсан тохиолдолд мэдээллийг ашиглан баривчлах, мөрдөх зэрэг үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд хууль бус гадаад иргэд ажиллуулсан хэргээр албан байгууллагад хариуцлага тооцож, торгуул оногдуулахгүй хэмээн анхаарууллаа.
Мөн Хууль зүйн яамнаас хууль бус гадаад ажилчдаа Корона вирусын эсрэг шинжилгээнд хамруулсан тохиолдолд цаашид торгуулаас албан байгууллагыг чөлөөлөх тухай мэдэгдлээ.
Хэрвээ энэ 15 хоногийг хугацаанд гадаад ажилчдаа шинжилгээнд хамруулаагүй тохиолдолд "Халдварт өвчнөөс сэргийлэх, менежментийн тухай хууль"-ын дагуу 2.000.000-3.000.000 воны торгуул оногдуулах ба ажилчдаас Корона вирусын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинжилгээ, эмчилгээний зардлаа өөрсдөө хариуцах гэнэ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 중앙신문