Солонгос улсын хууль зүйн яамнаас дараа сарын 1-нээс эхлэн Корона вирусаас урьдчилан сэргийлэх шалтгаанаар урт хугацааны хүлээлт үүсгэж, асуудал нь шийдэгдэж амжихгүй байгаа хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Солонгос улс дахь нийт Гадаад иргэдийн цагаачлалын алба буюу иммегрейшнд онлайнаар цаг авч үйлчлүүлэх системийг хэрэгжүүлэхээр болжээ.
Солонгос улсад нийт 34 цагаачлалын алба байдаг ба гадаад иргэдийн өргөдөл хүсэлт хамгийн ихээр хүлээн авдаг 15 байгууллага нь 2016 оноос цаг авч үйлчлүүлэх систем нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд үлдсэн 19 газар нь ирэх 4 сараас эхлэн онлайнаар цаг авч үйлчлүүлэх боломжтой болжээ.
Э.Нарангарав
Эх сурвалж:연합뉴스