Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн, гудамжинд зодоон үүсгэсэн 5 Монгол залуу цагдаад баригджээ.
3 сарын 7-нд 20 орчим насны 5 Монгол залуу хүний өмчинд халдсан, хоорондоо зодолдсон хэргээр баривчлагдсан тухай 11-ны өдөр Сөүл хотын Жүнбү цагдаагийн газраас мэдэгджээ.
7-ны оройн 8 цаг 40 мин орчимд Илжиру4га метроны буудлын ойролцоо хоорондоо зодолдож, нэгнийхээ машины урд талын цонхыг хагалан танхайрсан байна.
Эдгээр залуусын 1 нь хууль бусаар амьдарч байсан бөгөөд Сөүл хотын Янчон дүүргийн цагаачлалын албанд хүргэгджээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: MSN news