5 сарын сүүлээр 65-аас дээш насны ахмадуудаа вакцинд хамруулна

2021-03-11 11:24

Ерөнхий сайд Жон Сэ Гюн, Корона вирусаас урьдчилан сэргийлэх бодлогын хорооны ээлжит хуралдаанаар AstraZeneca вакцины 2 дахь ээлжийн вакцинжуулалтыг хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдлээ.

Ирэх 5 сарын сүүлийн долоо хоногоос 6 сар дуустал AstraZeneca вакцины 7.000.000 хүн тунг ханган нийлүүлж 65-аас дээш насны ахмадуудаа хамруулахаар болжээ.

Ерөнхий сайд хэлэхдээ, " AstraZeneca вакцин нь ахмад настангуудад аюулгүй гэсэн баталгаа манай орны хувьд одоогоор хангалтгүй байна. Гэвч сүүлийн үед Англи улс настай хүмүүсээ AstraZeneca вакцинд хамруулах нь асуудалгүй гэж мэдээлэл хийж байгаа бөгөөд үүнээс гадна Герман, Итали зэрэг улсууд ахмадуудаа вакцинд хамруулах цар хүрээгээ улам тэлж байна" хэмээн мэдэгдлээ.

Тиймээс 3 сарын 10-ны өдөр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын албаны мэргэжилтнүүд хуралдаж AstraZeneca вакцинд 65-аас дээш насны ахмадуудаа хамруулахаар болсон байна.

3 сарын 11-ны 00 цагийн байдлаар Корона вирусийн 465 тохиолдол бүртгэгджээ.

Өчигдрийн байдлаар Корона вирусын эсрэг вакцинд 51.100 хүн хамрагдаж нийт 500.635 хүн вакцинд хамрагдсан байна.

Вакцин хийлгэсний дараа сөрөг шинж тэмдэг илэрсэн 1074 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 11-ны 00 цагийн байдлаар вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдолд байхгүй байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх