Хөл хорионы журмыг дахин 14 хоног сунгалаа

2021-03-12 10:56

Өчигдөр буюу 11-ны өдөр, Солонгос улсын засгийн газрын ээлжит хуралдаан болж, "Нийгмийн харилцаанд зай барих журам" болон "5 хүнээс дээш уулзаж цуглахыг хориглох" шийдвэр дахин 14 хоногоор сунгагдлаа.

3 сарын 12-ны 00 цагийн байдлаар Корона вирусын 488 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд дотоодоос 467, гаднаас зөөвөрлөгдсөн 21 тохиолдол байна.

Корона вирусын эсрэг вакцинд шинээр 42527 хүн хамрагджээ. Үүнээс AstraZeneca вакцинд хамрагдсан 526414, Pfizer вакцинд 19863 хүн хамрагдсан бөгөөд вакцин хийлгэсний дараа сөрөг шинж тэмдэг илэрсэн 61, хүнд шинж тэмдэг илэрсэн 5 тохиолдол, нас барсан 15 тохиолдол бүртгэгдсэн байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 이투데이

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх