Корона вируснаас болж 20 орчим настай иргэн нас барсан 2 дахь тохиолдол бүртгэгдлээ

2021-03-15 11:49

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээлэлснээр 3 сарын 15-ны 00 цагийн байдлаар Корона вирусын 382 (дотоодоос 379/гаднаас 12) тохиолдол шинээр илэрсэн байна.

Корона вирусын улмаас нас барсан нийт 1669 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 20 орчин насны иргэн нас барсан 2 дахь тохиолдолд өчигдөр гарчээ.

Одоогийн байдлаар 80-аас дээш насны 938, 70-79 нас 463, 60-69 нас 190, 50-59 нас 55, 40-49 нас 14, 30-39 нас 7, 20-29 нас 2 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Өнөөдөр Солонгосын засгийн газар хуралдаж 2 дахь ээлжний вакцинжуулалтанд хамрагдах иргэдийн талаар албан ёсны мэдэгдэл хийх бөгөөд 1 сард Засгийн газраас гаргаж байсан шийдвэрийг дагавал 2 дахь ээлжний вакцинжуулалтанд 65-аас дээш насны ахмадууд, эмнэлэг, эмийн сан зэрэг байгууллагууд болон онгоцны үйлчлэгчид зэрэг хамрагдахаар төлөвлөгдсөн байгаа юм.

Мөн энэ удаад хүүхдийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх зэрэг газруудын багш нарыг хамруулах магадлалтай хэмээн үзэж байгаа аж.

Өчигдрийн байдлаар 1000 гаруй иргэд вакцинд хамрагдаж сөрөг шинж тэмдэг илэрсэн 28 дуудлага ирсэн бөгөөд хүнд шинж тэмдэг илэрсэн болон нас барсан тохиолдол одоогоор илрээгүй байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх