Н-2 визтэй иргэд тэгбэ, шуудангийн ажил хийх боломжтой болно

2021-03-16 16:59

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тэгбэ, шуудангийн ажилд гадаад ажилчдыг ажиллуулах зөвшөөрөл олгох талаар хууль боловсруулах санал оруулжээ.

Энэхүү хууль нь УИХ-аар дэмжигдвэл энэ жилийн сүүлээр гэхэд Тэгбэ, шуудангийн ачих, буулгах зэрэг ажилд гадаад ажилчдыг хуулийн дагуу ажиллуулах боломжтой болох юм.

3 сарын 16-ны Хууль эрх зүйн нийгэмлэгийн мэдээлэлснээр, Хууль зүйн яам "Цагаачлалыг хянах тухай хууль"-ийн заалтанд нэмэлт өөрчлөлт оруулах, дахин харах зэрэг шийдвэр гаргаснаа зарлажээ.

Энэхүү нэмэлт хуулийн заалт нь үйлдвэр, аж ахуйн байгууллагуудад хүний нөөцийн дутагдлын асуудал их байгаа тул үүнийг шийдвэрлэхийн тул Н-2 визтэй гадаад иргэдийг ажил эрхлэх боломж, сонголтыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр юм.

Энэхүү Н-2 визтэй иргэдийн ажлын байранд тэгбэ, шуудангийн ажил хийх боломжийг нэмэгдүүлэхээр болсон байна.

Энэхүү хуулийн заалт хэрэгжсэн тохиолдолд Солонгос 21 хүн (даатгалтай)-тэй байгууллага 10 хүртэлх гадаад ажилчин авах эрхтэй болох гэнэ.

Энэхүү шийдвэр нь тэгбэ хүргэлтийн үйлчилгээний газрын хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа хуулийн заалт ажээ.

Тэгбэ хүргэлт үйлчилгээний газрын хувьд удаан хугацаагаар тогтвортой ажиллах хүчийг хүсч байгаа бөгөөд гадаад иргэдийг ажиллах зөвшөөрөл олгож өгөөч гэж удаан хугацааны турш санал дэвшүүлж байсан гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: Chosunbiz

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх