Өнөөдөр буюу 17-ны өдөр, Сөүл хотын Гамшиг аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх бодлогын хорооны Хорио цээрийн хяналтын албанаас Ковид19 вируснаас урьдчилан сэргийлэх үүднээс хууль ёсны болон хууль бус гадаад ажилчдыг энэ сарын 31 хүртэл Ковид19 шинжилгээнд хамрагдахыг үүрэг болголоо.
Энэхүү шинжилгээний ажлын хүрээнд Сөүл хотод үйл ажиллагаагаа явуулж буй гадаад ажилчидтай 4457 байгууллагад албан бичиг хүргүүлэх бөгөөд 31 хүртэл үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдаж, хэрвээ эерэг гарсан тохиолдолд үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэх юм байна.
Гадаад ажилчид хамгийн ихээр байдаг Күру дүүрэг(구로구), Кимчон дүүрэг (금천구), Ёндинпу дүүрэг(영등포구) дэхь шинжилгээний төвүүд бүтэнсайн өдөр ч 9-17 цагийн хооронд ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 이데데일리