Өнөөдөр буюу 3 сарын 23-наас эхлэн БНСУ-д Корона вирусаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын 2-р үе хэрэгжиж, эхний ээлжинд сувиллын нийт 1600 эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 65-аас дээш насны ахмадууд болон ажилчдад AstraZeneca вакцин хийж эхэлжээ.
Засгийн газраас 22-24-ны өдрүүдэд тус эмнэлэгүүдэд вакциныг хүргүүлэх бөгөөд вакцин хүлээж авсан дараагийн өдрөөс эхлэн хийж эхлэх гэнэ.
Ахмадын эмнэлэгийн байгууллагаас гадна ахмадын асрамжийн газрууд болон амралтын газрууд энэ сарын 30-наас эхлэн вакцинжуулалтаа хийх бөгөөд нийт 4010 байгууллагын 169078 хүн төлөвлөгдсөн байгаагаас 78.9% буюу 133376 хүн вакцин хийлгэхээ хүлээн зөвшөөрсөн байна.
Өнөөдөр буюу 23-ны өдөр БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин эхнэртэйгээ хамтаар AZ вакцин хийлгэсэн бөгөөд Мүн ерөнхийлөгч 68 нас, эхнэр нь 66 настай ажээ.
Мүн ерөнхийлөгчийн хувьд ирэх 6 сард Англи улсад зохион байгуулагдах G7 буюу чухал 7 орны дээд хэмжээний уулзалтанд оролцох хуваарийн дагуу урьдчилан вакцинд хамрагдсан тухайгаа мэдэгдлээ.
Ерөнхийлөгч болон түүний гэргийгээс гадна энэхүү уулзалтанд хамт оролцох бие хамгаалагч зэрэг нийт 9 хүн вакцин хийлгэсэн байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: 연합뉴스