Солонгос хэл зааж өгнө !!!

2021-03-24 10:57

20 орчим насны Солонгос 2 залуу (А,Б)18 ч хүрээгүй Америк охин(С)-г Солонгос хэл зааж өгнө гэсэн нэрийн дор хүчирхийлжээ.

Өнгөрсөн 11 сард SNS буюу цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан "Солонгос хэл зааж өгье" хэмээн анх санал тавьсан бөгөөд 2 сарын 1-д Сөүл хотын Гуанжин дүүргийн нэгэн буудалд дуудан ирүүлж бүхэл өдрийн турш хүчирхийлсэн байна.

Мөн тэрхүү үйлдлээ камерт буулган түүгээрээ сүрдүүлж дарамталжээ.

"С"-ын хувьд Солонгост ирээд дөнгөж 6 сар болж байсан бөгөөд Солонгос хэл сайн мэдэхгүйн улмаас тэр дор нь цагдаад мэдэгдэж чадалгүй хэсэг хугацааны дараа сайн найздаа хэлснээр найз нь цагдаад мэдэгдсэн байна.

Энэхүү явдлын дараа хохирогч охин бэлгийн замын өвчин тусахаас гадна сэтгэлзүйн хямралд орж эмчилгээ хийлгэж байгаа хэмээн ярьжээ.

Сэжигтэн А нь цагдаагийн газрын мөрдөн байцаалтын зарим зүйлийг эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Гуанжин дүүргийн цагдаагийн газраас "А болон Б-г бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээр шалгаж байна. Нарийн мэдээллийг одоогийн байдлаар мэдэгдэх боломжгүй" хэмээн 23-ны өдөр мэдэгдэл хийжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 이투데

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх