Наадмыг Б.Баатар найруулж, Улаанбаатараас 96 км зайтай "XIII зуун цогцолбор"-т зохион байгуулна

2020-06-12 08:51

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймаг, 339 суманд нэгэн зэрэг буюу долдугаар сарын 11-12-нд зохион байгуулахаар болсон.

Тэгвэл энэ жилийн үндэсний их баяр наадмыг “Херо” Б.Баатар найруулж, наадмыг 13-р зуун аялал жуулчлалын цогцолбор газарт зохион байгуулахаар болжээ.

Хөл хориотой энэ үед олон хүнийг нэг дор цуглуулахгүй, цомхон хүрээнд тэмдэглэх, үзэгчгүй наадам зохион байгуулах шийдвэр гарч, Үндэсний их баяр наадмын хорооноос ч энэ жил технологийн дэвшил, шийдлийг ашиглан үзэгчдийн хүртээл болгохоо зарласан. Харин “Херо” Б.Баатар найруулагч энэ жилийн үндэсний их баяр наадмыг өөрийн хүссэнээр, төв цэнгэлдэх хүрээлэнд бус Улаанбаатар хотоос 96 километрын зайд хэрхэн шинэ содон найруулгаар хийх нь иргэдийн сонирхлыг татаж байна.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх