Зургадугаар сарын 3-ны өдөр БНСУ-ын Хууль зүйн сайдын шийдвэрээр Монгол, Орос, Тайланд улсын иргэдийг транзит нислэгээр хүлээн авахгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг гаргасан даруйд ГХЯ Солонгосын талтай идэвхитэй хамтарч ажилласаар иржээ.
Улмаар Солонгосын улс Монгол Улсыг зургадугаар сарын 17, 20-нд транзит нислэг үйлдэхийг зөвшөөрөөд байна гэсэн сайн мэдээг дуулгаад байна.
АНУ бол Хойд Америкт байгаа манай улсын 2000 гаруй иргэдээ авчрахын тулд тус улс руу шууд нислэг үйлдэхэд маш хүндрэлтэй. Тиймээс АНУ-т байгаа иргэдийн хувьд эх орондоо ирэх гол гарц, боломж Инчеон олон улсын нисэх буудлаар дамжин ирэх юм.
Хоёрт Зүүн Өмнөд Ази байгаа 450 гаруй ирэх хүсэлтээ илэрхийлсэн. Харамсалтай нь Тайланд улс агаарын хилээ зургадугаар сарын 30-ныг дуустал хаасан. Тиймээс Зүүн Өмнөд Ази байгаа бусад иргэдийг дамжуулан авчрах боломжгүй учраас энэ сард зөвхөн Сөүл хотоор дамжиж эдгээр иргэдээ татан авах боломж байгаа юм. Тиймээс зургадугаар сарын 20-ны транзит нислэгээр Зүүн Өмнөд Азид байгаад иргэдээ татан авах юм байна.
Харин зургадугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зөвхөн Солонгост байгаа монгол иргэдээ татан авахаар төлөвлөжээ. Солонгосын саатуулах байранд визний асуудлаар түр саатсан иргэдийн асуудал багтаж байна. Солонгост манай улсын 45 мянган иргэн байгаагаас эхний ээлжит нутаг буцах хүсэлтээ өгсөн 1900 орчим иргэн бий.
1. Зургадугаар сарын 17 -нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэг /Америк болон Хойд Америкт байгаа иргэд багтана/
2.Зургадугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг. /Зөвхөн Солонгост байгаа иргэд багтана/
3.Зургадугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэг /Зүүн Өмнөд Азид байгаа иргэд багтана/