Гадаад иргэдийн бодлогын хорооны 25 дахь удаагийн хуралдаан боллоо

2021-04-01 13:01

3 сарын 31-ны өдөр, Сөүл хотын Жунру дүүргийн ЗГ-ын төв байранд ерөнхий сайд Жон Сэ Гюнээр удирдуулсан "25 дахь удаагийн Гадаад иргэдийн бодлогын хорооны хуралдаан" боллоо.

Энэхүү хуралдаанаар 3 дахь удаагийн Гадаад иргэдийн бодлогын үндсэн төлөвлөгөөний дагуу "2021 оны гадаад иргэдийн бодлогын хэрэгжилтийн төлөвлөгөө"-г хэлэлцэж баталгаажуулсан байна.

Нэн тэргүүнд 19 яамд ба 17 орон нутгийн засаг захиргаанаас " Нээлттэй байдал, Интеграцчилал, Аюулгүй байдал, Хүний эрх, Хамтын ажиллагаа" зэрэг 5 бодлогын зорилгонд хүрэх 1215 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл, Корона вирусын нөлөөгөөр хүндхэн байдалд орсон аж үйлдвэрийн газруудын ажиллах хүчний хомсдлыг богино хугацаанд арилгах төлөвлөгөө болон Солонгос улсад хууль ёсоор амьдарч буй гадаад иргэдийг улирлын чанартай ажилд идэвхтэй хамруулж, ажил эрхлэх хугацааг нь сунгах, гадаад оюутнуудыг үйлдвэрийн салбарт шууд ажиллах боломжийг олгох зэрэг төлөвлөгөө боловсруулахаар болсон байна.

Мөн гадаад оюутнуудын ажлын байрыг өргөтгөх, чадварлаг ажилчдыг удаан хугацаанд суурьшуулан ажиллуулах зэрэг зорилго дор жилд 2500 квотыг 2025 он гэхэд 2 дахин нэмэгдүүлэхээр болжээ.

Хоёрдугаарт, эрүүл мэнд, хиймэл оюун ухаан зэрэг шинэ салбарт ажиллаж буй гадаад ажилчдыг урт хугацаагаар оршин суух боломжийг хялбар болгохоор болсон байна.

Гуравдугаарт: Орон нутгийн хүн ам буурсантай холбогдуулан гадаад иргэдийг хот, суурин газар бус хөдөө орон нутагт суурьшихыг уриалах арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Солонгост оршин сууж буй гадаад иргэдийн 66% нь хот суурин газар төвлөрч байгаа тул орон нутгаас гадаад иргэдийг татахад бэрхшээлтэй байгаа талаар гомдол гаргаж байгаа гэнэ.

Тиймээс ЗГ орон нутгийн оршин суугчдын өргөтгөлийн бодлоготой холбогдуулан бүс нутагт оршин суух гадаад иргэдийн визний шаардлагыг хөнгөвчлөх, урт хугацаагаар виз олгох болон амьдрах орчинг сайжруулах зэрэг бодлогыг хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Мөн Солонгос улсад суралцахаар ирж буй гадаад оюутнуудад зориулсан нэгдсэн системийг бий болгох, Гадаад иргэдийн мэдээллийн цогц төв зэрэг амьдралын хэв маягт тохирсон үйлчилгээ тусламжийг нэмэгдүүлэх, олон соёлт гэр бүлийн боловсролын бодлого болон сургуулийг өргөжүүлэх, аялал жуулчлалын зөвшөөрлийн цахим системийг нэвтрүүлэх зэрэг бодлогуудыг хэрэгжүүлэхээр болсон байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх