Солонгосын зар сурталчилгааны моделиор Монгол бүсгүйчүүд тодорлоо

2021-03-31 13:09

"International Super Queen" Моделийн агентлагаас жил бүр зохион байгуулдаг " 2021- International Super Queen зар сурталчилгааны загвар өмсөгч шалгаруулах тэмцээн" 3 сарын 26-ны өдөр Сөүл хотын Ганнам дүүргийн Ламада Зочид буудалд 6 дахь удаагаа амжилттай зохион байгуудагджээ.

Энэхүү арга хэмжээг Дэлхийн супер оддын Солонгосын загварын тэмцээн зохион байгуулах хороо болон Олон улсын Super Queen загварын тэмцээнийг зохион байгуулах хороо хамтран зохион байгуулсан байна.

Уг тэмцээний гол зорилго нь Солонгос улсыг дэлхийд таниулж буй олон улсын корпораци, компаниудын нүүр царай болох, сурталчилах эрхийг олгох арга хэмжээ бөгөөд хувь хүн төдийгүй дэлхийн болон Солонгос улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой аж.

Энэхүү тэмцээний "Гадаад модель" төрөлд Монгол улсаа төлөөлөн Номинчимэг, Ари нар оролцож, дэд болон тусгай байрыг эзэлжээ.

Уг тэмцээнд амжилт үзүүлсэн оролцогчид Дэлхийн тэмцээнд оролцох эрхтэй болохоос гадна Солонгосын "Халлу" соёлыг дэлхий дахинд сурталчилахад хувь нэмрээ оруулах, олон нийттэй харилцах элч, сурталчилгааны загвар өмсөгч зэрэг олон чиглэлд оролцох бүрэн эрхийг олгож байгаа гэнэ.

Мөн оролцогч Номинчимэг үндэсний хувцастай загвар үзүүлсэн нь олон хүний анхаарлыг татахаас гадна хэвлэл мэдээллүүд түүнийг онцолжээ.

Загварын шоуны үеийн зургийг хавсаргав.

Э.Нарангарав

Эх сурвалж: 스트레이트뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх