Солонгос дахь гадаад иргэдийн анхааралд

2021-04-02 14:19

БНСУ-д амьдарч буй гадаад иргэдийн визний сунгалтанд гадаад паспортны хугацаа нөлөөлөхөөр болсон бөгөөд энэ нь ирэх 7 сарын 1-нээс эхлэн хэрэгжихээр болжээ.

Өөрөөр хэлбэл 1 жилийн хугацаагаар сунгуулах боломжтой атал гадаад паспортны дуусах хугацаа нь 1 жилээс бага байх тохиолдолд гадаад паспортны дуусах хугацаагаар виз сунгагдах гэнэ.

Уг заалтанд F-5 буюу байнгын оршин суугч, F2-4 буюу дүрвэгсэдийн зөвшөөрөл олгосон виз, G1-6 буюу хүмүүнлэгийн оршин суух зөвшөөрөл олгосон визний ангилалтай иргэд хамаарахгүй аж.

Анхаарах зүйлс:

  1. Гадаад паспорт шинээр болон дахин авч буй иргэд заавал иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой. (Бүртгүүлээгүй тохиолдолд мөнгөн торгууль төлнө.)
  2. Паспорт өөрчлөгдсөнтэй холбогдон визийн ямар нэг зөрчил байсан бол тухайн зөрчил хэвээр үлддэг болохыг анхаарах нь зүйтэй. Алдагдсан болон гэмтсэн паспорт олон улсад хүчингүй болж зарлагдах тул дахин ашиглах боломжгүй.
  3. Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр итгэмжлэгдэгчээр дамжуулан захиалах боломжтой.
  4. Буцах дугтуйн дээрх хаяг зөрсөн, иргэд тухайн хаяг дээрээ байхгүй байх, нүүх, шилжих тохиолдол гардаг. Мэдүүлэгтээ БНСУ-д болон Монгол Улсад оршин суугаа байнгын хоёр хаягийг бичих нь зүйтэй. Паспорт захиалсны дараагаар оршин суугаа хаягаа өөрчлөх бол КГ-т мэдэгдэх хэрэгтэй.
  5. Шинээр паспорт авахад 2 сар хүртэл хугацаа шаардагдана.

Иргэд шинэ паспорт захиалж паспортоо 3 сараас 1 жил хүртэлх удаан хугацаагаар хүлээх тохиолдол гарч байгаа нь дараах шалтгаантай:

а. Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг буруу, эсхүл дутуу бөглөсөн байдаг. Ихэвчлэн ургийн овгоо бичдэггүй.

б. Мэдүүлэгтээ өөрийн регистрийн дугаарыг андуурч бичих, Монгол Улсад өөрийн ойр дотны хүний холбоо барих хаяг, утасны дугаарыг бичээгүй тохиолдол гардаг.

Э.Нарангарав

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх