Өнөөдрөөс эхлэн хорио цээрийн журмыг зөрчсөн тохиолдолд торгоно

2021-04-05 12:31

4 сарын 5-наас эхлэн олон нийтийн газар Ковид19-с урьдчилан сэргийлэх журмыг зөрчсөн тохиолдолд тухайн байгууллагад 3 сая вон, үйчлүүлэгчид 100.000 вон хүртэлх торгуул оногдуулахаар болжээ.

Хоолны газар болон кафе зэрэг үйлчилгээний газраас бусад газар юм идэж уухыг хориглосон байна.

Жишээлбэл спорт талбай болон номын сан, кино театр, караоке зэрэг газруудад хоол унд идэж уухыг хоригложээ.

Мөн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ ганцхан хүн бүртгүүлэх бус хүн тус бүр нэг бүрчлэн бүртгүүлэх шаардлагатай гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх