Ганц бие гадаад эцэг эхчүүдэд ч адил хүүхдийн мөнгө олгоно

2021-04-07 11:33

Жендэрийн тэгш байдал ба гэр бүлийн яам, ирэх 5 сараас эхлэн ганц бие эцэг эхчүүдэд хүүхдийн мөнгө сар бүр 100.000 вон олгохоор болжээ.

Энэхүү хөтөлбөрт Солонгос хүнтэй гэрлэлтээ батлуулаагүй байсан ч хамаагүй Солонгос улсад төрсөн хүүхдээ ганцаараа өсгөж буй гадаад эцэг эхийг ижил эрхтэйгээр хамруулахаар болсон байна.

Өнөөг хүртэл Солонгос хүнтэй гэрлэлтээ батлуулсаны дараа салсан эцэг эхчүүд л зөвхөн хүүхдийн мөнгө авдаг байсан бөгөөд Солонгос хүнтэй гэрлэлтээ батлуулаагүй хэрнээ Солонгос хүний хүүхэд гаргасан ганц бие эцэг эхчүүд хүүхдийн мөнгө авах боломжгүй байжээ.

18 нас хүртэлх хүүхэдтэй ганц бие эцэг эхийн хүүхэд бүрт 100.000 вон олгох бөгөөд 25-34 хүртэлх насны амьдралын боломж тааруу ганц бие эцэг эхэд нэмэлтээр 5 хүртэлх насны хүүхдэд сард 100.000 вон, 6-17 хүртэлх насны хүүхэдэд 50.000 вон олгохоор болсон байна.

Энэ хөтөлбөрт Солонгос улсын иргэнийг л өсгөж байгаа бол дотоод, гадаад гэж ялгаварлахгүй ижил эрхтэйгээр бүх ганц бие эцэг эхчүүд хамрагдах боломжтой ажээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: msn 뉴스

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх