Согтуу жолоочийн торгууль 2 ба түүнээс дээш хувиар нэмэгдэнэ

2021-04-06 10:57

БНСУ-ын Цагдаагийн ерөнхий газрын 461 дэх хуралдаан өчигдөр болж өндөрлөжээ.

Энэхүү хуралдаанаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас жолооны үнэмлэхийг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн тохиолдолд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай сургалтад хамрагдах хугацааг 3 дахин нэмэхээр болсон байна. 

Хэрвээ сургалтаа дуусгаагүй бол торгуулийг хоёр дахин ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх гэнэ.

Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай сургалт нь хамгийн дээд тал нь 16 цаг байсан бол 48 болж нэмэгдэж, хэрвээ сургалтанд хамрагдаагүй тохиолдолд 60.000 воноор торгодог байсан бол 150.000 воноор торгохоор болжээ.

Бусад тохиолдолд 40.000 воноор торгодог байсан бол 100.000 вон болох гэнэ.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг Хууль тогтоох алба шалгасны дараа энэ оны эхний хагаст багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 아시아경제

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх