БНСУ-ын ЗГ "Хорио цээрийн дэглэм"-ын талаар маргааш хуралдана

2021-04-08 11:10

БНСУ-ын халдварт өвчин судлалын төвийн мэдээлэлснээр 4 сарын 8-ны 00 цагийн байдлаар Корона вирусны шинээр илэрсэн 700 тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнээс 674 нь дотоодоос 26 нь гаднаас илэрч нийт Корона вирус туссан иргэдийн тоо 107.598 боллоо.

Корона вирусын эсрэг вакцинд хамрагдсан 35.860 хүн байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 1.075.574 хүн эхний ээлжийн вакцинд хамрагджээ.

Шинээр вакцинд хамрагдсан иргэдээс сөрөг шинж тэмдэг илэрсэн 94 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 90 нь хөнгөн, 1 нь хүнд, anaphylaxis буюу бүтэн биений тууралт өгсөн 1, нас барсан 2 тохиолдол гарчээ.

Одоогийн байдлаар Корона вируснаас урьдчилан сэргийлэх журам хот газруудад 2-р шат, хөдөө орон нутгуудад 1.5-р шатанд байгаа бөгөөд маргааш буюу 9-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэхүү журмыг цаашид хэрхэн мөрдөх талаар шийдвэр гарна.

Монгол улсад 4 сарын 8-ны 00 цагийн байдлаар шинээр корона вирус илэрсэн 575 тохиолдол бүртгэгдэж 4 хүн нас барсан байна.

Улсын хэмжээнд нийт 529.911 иргэнийг вакцинжуулсан бөгөөд нийт насанд хүрсэн иргэдийн 25%-ыг вакцинжуулжээ.

Одоогийн байдлаар МУ-д хөл хорио тогтоох шийдвэр гараагүй байгаа бөгөөд УОК өнөөдөр дахин хуралдаж ЗГ-т танилцуулна гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: chosunbiz

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх