4 сарын 7-ны өдөр Сөүл хотын даргын сонгууль болж Ардын хүчний намаас нэр дэвшсэн У Сэ Хүн 57.50%-аар ялалт байгуулжээ.
Тэрээр өмгөөлөгч мэргэжилтэй бөгөөд өмнө нь 34 дахь удаагийн Сөүл хотын даргаар ажиллаж байсан ба УИХ-д 1 удаа гарч байжээ.
Энэ удаагийн сонгуульд түүнийг 20-оод насны залуучууд(эрэгтэй) илүү түлхүү дэмжсэн бөгөөд түүнийг ялахад гол нөлөө үзүүлсэн аж.
У Сэ Хүн даргын хувьд Сөүл хотод тулгарч буй 3 том асуудлыг хөндөж (ажлын байр, орон сууцны хомсдол, хүн ам) эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно гэжээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 네이버뉴스