Хорио цээрийн дэглэмийг дахин 3 долоо хоног сунгалаа

2021-04-09 11:42

Солонгос улсад Корона вирусын шинээр илэрсэн тохиолдолууд сүүлийн 9 өдөр 600 давлаа.

4 сарын 11 хүртэл сунгасан Нийгмийн харилцаанд зай барих хорио цээрийн дэглэм Хот, суурин газруудад 2-р шат, хөдөө орон нутагт 1.5-р шатанд хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү дэглэмийг дахин 3 долоо хоног хэрэгжүүлэхээр Засгийн газар шийдвэр гаргалаа.

Мөн орон даяар 5-аас дээш хүн уулзаж, цуглахыг хориглосон журам хэвээр хэрэгжих тухай мэдэгдсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд Корона вирусын тоо ихсэж байгаа тул шаардлагатай бол нэн даруу хорио цээрийн үе шатыг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл оройн 22 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй үйлчилгээний төвүүдийг шаардлага гарвал 21 цаг хүртэл ажиллуулах бөгөөд Бусан хотын шөнийг баар цэнгээний газруудыг хаах тухай мэдэгдэл хийлээ.

Өнөөдөр буюу 4 сарын 9-ны 00 цагийн байдлаар Корона вирус шинээр илэрсэн 671 тохиолдол бүртгэгдсэн бол Монгол улсад өнөөдрийн байдлаар 714 шинэ тохиолдол илэрчээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх