Тусгаарлах байрны журам шинэчлэгджээ

2021-04-19 12:27

Монгол улс 5 дугаар сарын 1-нээс агаарын хилээ нээхээр бэлтгэж олон улсын нислэгийн хувиараа зарласан.

5 сард Солонгос улсруу 10 нислэг хийж, нийт 1948 зорчигч хүлээн авахаар хуваарь гаргасан байна.

Мөн "Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам" шинэчлэгдэж, Корона вирусын эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцины бүрэн тун хийлгээгүй иргэдийг тусгаарлан ажиглах байранд 7 хоног тусгаарлан 3 болон 6 дахь хоногт "PCR"-ын шинжилгээ аван сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтаас гаргах аж.

Тусгаарлах байрны 7 хоногийн төлбөр: 0-5 насны хүүхэд үнэгүй, 6-18 насний иргэд 220000 төгрөг (тээвэрлэлтийн зардал 10.000 төгрөг), 18-аас дээш насны иргэдэд 360.000 төгрөг (тээвэрлэлтийн зардал 10.000 төгрөг) байна.

Төлбөрийг Онцгой байдлын ерөнхий газрын хаан банкны 5084538375 дансаар хийх бөгөөд төлбөрөө тушаагаагүй тохиолдолд нислэгийн тийз цуцлагдах гэнэ.

БНСУ-д гаднаас орж ирж буй иргэд 14 хоногийн тусгаарлалтанд байх бөгөөд тусгаарлах байрны төлбөр дунджаар өдөрт 150.000 вон байна.

Түр хугацаагаар айлчилж буй гадаад иргэдийн хувьд нэгдсэн журмаар тусгаарлах байранд байх бөгөөд гэр бүлийн гишүүн нь Солонгос улсын иргэн болон Солонгос улсад оршин суух визтэй тохиолдолд гадуур тугаарлалтанд гарах боломжтой ба нэг гэр бүл болон төрөл садангийн лавлагаа байх шаардлагатай аж.

Хэрвээ тусгаарлах байрны дүрэм журмыг дагаж мөрдөөгүй тохиолдолд Солонгос улсын иргэнийг 10 саяаас доош воноор торгох буюу 1 жил хорих хүртэлх арга хэмжээ авна хэмээн 4 сарын 5-ны өдрөөс шинэ журам гаргасан бөгөөд гадаад иргэдэд Солонгос улсад байх хугацааг цуцлах, албадан гаргах зэрэг арга хэмжээ авах гэнэ.

Э.Нарангарав

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх