Хууль бусаар оршин сууж буй хүүхэд болон эцэг эхийг визтэй болгох тухай

2021-04-19 16:18

Өнөөдөр буюу 19-ны өдөр Хууль зүйн яамнаас Солонгос улсад 15 жилээс дээш амьдарсан бүртгэл харъяалгүй хүүхдүүдэд оршин суух виз олгох тухай журам гаргалаа.

Энэхүү журам нь 2021 оны 4 сарын 19-нөөс 2025 оны 2 сарын 28 хүртэлх хугацаанд хэрэгжихээр болсон байна.

Үүнд:

2021 оны 2 сарын 28-наас өмнө бага сургуулиа төгссөн хүүхдүүд доорх шаардлагыг хангасан байх шаардлагатай гэнэ.

- Солонгос улсад төрсөн байх

- 15 жилээс дээш хугацаанд Солонгос улсад оршин суусан байх

Бүртгэлийн хугацаанд дунд сургууль, ахлах сургуулиа төгсөх.

Бүртгүүлэхдээ аав ээжтэйгээ хамт харьяа цагаачлалын албанд очиж өргөдөл өгөх бөгөөд тухайн цагаачлалын албанаас өргөдөл хүлээн авсны дараа судалж, хянасны үндсэн дээр виз олгох гэнэ.

Дунд болон ахлах сургуулийн сурагчдын хувьд ахлах сургуулиа төгсөх хүртэл D-4 виз олгох гэнэ.

Ахлах сургуулиа төгссөн хүүхдүүдийн хувьд шууд их сургуульд орох буюу ажилд орох нөхцлийг хангасан тохиолдолд тохирох оршин суух виз олгох бөгөөд их сургуульд орж чадахгүй болон ажилд орох нөхцлийг хангаагүй тохиолдолд 1 жил түр оршин суух G-1 виз олгох гэнэ.

Сургуулиасаа гарсан, гэмт хэрэгт орооцолдсон тохиолдолд виз олгохоос татгалзана.

Эцэг эхийн хувьд насанд хүрээгүй хүүхдээ харж хандах үүднээс хүүхэд нь ахлах сургуулиа төгсөх болон насанд хүрэх хүртэлх хугацаанд хамт оршин суух эрх олгоно бөгөөд хууль бусаар оршин суусны торгуул төлснөөр түр оршин суух G-1 визийг олгох гэнэ.

Хүүхэд нь ахлах сургуулиа төгсөн даруйд эцэг эх нь нутаг буцах шаардлагатай бөгөөд хэрвээ нутаг буцаагүй тохиолдолд дахин хил нэвтрэх эрхийг нь хасах аж.

Э.Нарангарав

Эх сурвалж: 법무부

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх