Насанд хүрсэн хүмүүсийн 61.4% нь вакцинд хамрагдана гэжээ

2021-05-05 12:53

Осол хяналтын төв хороо болон Урлаг спорт, аялал жуулчлалын яамнаас 4 сарын 27-29-ны хооронд 18-аас дээш насны 1000 хүнээс Корона вирусны эсрэг вакцины талаар судалгаа авчээ.

Судалгааны үр дүнд судалгаанд оролцсон вакцинд хамрагдаагүй иргэдийн 61.4% нь "Вакцин хийлгэнэ" гэж хариулсан байна. Энэ нь өнгөрсөн 3 сарын судалгаатай харьцуулахад 6.6% буурсан үзүүлэлт юм.

Мөн вакцинд хамрагдсан иргэдийн 89.5% нь "Ойр тойрны хүмүүсээ вакцинд хийлгэхийг зөвлөж байгаа" гэсэн бөгөөд вакцин хийлгэх гол шалтгаан нь "Гэр бүлийн аюулгүй байдлын төлөө" гэсэн байна. "Вакцинд хамрагдсан ч бусдад санал болгохгүй" гэсэн хүмүүс нь вакцин хийлгэсний дараа гарах эрсдэлийг бодож санал болгохгүй байгаа гэжээ.

Өнөөдөр буюу 5 сарын 5-наас эхлэн вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэд тусгаарлалтын 14 хоногоос чөлөөлөгдөнө.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх