Европын 27 орон, Орос болон Хятадын вакцинтай иргэдийг хүлээж авахгүй

2021-05-04 15:43

Европын 27 орон зуны амралт, аялал жуулчлалыг угтан дараа сараас буюу 6 сараас эхлэн агаарын хилээ нээхээ мэдэгдлээ.

Гэвч хэдийгээр хилээ нээсэн ч Оросын Sputnik болон Хятадын вакцинаас бусад АstraZeneca, Pfizer, Modеrna, Johnson and Johnson(J&J) вакцинд бүрэн хамрагдсан иргэдийг аялал жуулчлалын зорилгоор хүлээн авна гэлээ.

Мөн Бразел, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг мутивацинд орсон вирус тархаж буй улс орны иргэдийг хил нэвтрүүлэхгүй байхаар шийдвэр гаргажээ.

Цаашид вакцинаас гадна корона вирус бага тархаж буй аюул багатай улс орны жуулчдыг хүлээн зөвшөөрөх тал дар үргэлжлүүлэн ажиллах гэнэ.

Одоогийн байдлаар Солонгос, Австрали, Шинэ Зеланд, Сингапур, Тайланд, Хятад, Руанда зэрэг 7 орныг хүлээн зөвшөөрөх жагсаалтанд оруулсан байгаа бөгөөд ирэх 6 сараас илүү өргөн цар хүрээг хамрах болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 경향신문

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх