2 давхарын байранд гал гарч, Монгол залуу амиа алджээ

2021-05-06 11:06

Өнөө өглөө буюу 6-ны өглөө 5 цаг 45 минутанд Гёнги мужийн Бүчон хотын нэгэн 3 давхар байрны 2 давхарт гал гарч 33 минутын хугацаанд галыг унтраажээ.

Гэвч 2 давхарын байранд амьдардаг 30 орчим насны Монгол залуу ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн боловч харамсалтай нь нас барсан байна.

Тэрхүү байрны оршин суугч "2 давхараас гал гарч байх шиг байна" хэмээн дуудлага өгсөн даруй гал унтраах баг ирж 6 цаг 18 минут орчимд галыг бүрэн унтраажээ.

Нас барсан Монгол залуу гэртээ ганцаараа байсан байна.

Цагдаа болон гал унтраах багийн зүгээс Вонрүм(нэг өрөө)-ны гал тогооны хийн зуухны хэсгээс гал гарсан гэж үзэж байгаа бөгөөд нарийн шалтгаан болон эд хөрөнгөний хохирлыг шалгаж байна гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 매일경제

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх