Канрин хот, Ковид-19-ын сэжигтэй тохиолдолд тусгаарлахгүйгээр 5 удаа шинжилгээ авахаар болжээ

2021-05-06 14:25

Сүүлийн үед Ганвон(강원) мужийн Ганрин (강릉) хотын гадаад ажилчдаас Корона вирус ихээхэн илрэх болсон бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 57 тохиолдол бүртгэгдээд байна.

Ганрин хотод нийт 2300 орчин гадаад иргэд оршин суудаг бөгөөд 5-ны өдрийг хүртэл 2200 орчим гадаад ажилчид болон оюутнууд шинжилгээнд хамрагджээ.

Уг хотын захиргаанаас шинжилгээнд хамрагдаагүй гадаад ажилчдийг ажиллуулсан тохиолдолд захиргааны арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар 800 гаран сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, эдгээр иргэдийг өөрийгөө тусгаарлах журмын оронд 3 хоногийн хугацаатай 5 удаагийн шинжилгээнд хамруулахаар болжээ.

Ганрин хот нь 4-ны өдөр "Нийгмийн харилцаанд зай барих журмыг 1.5-р шатнаас 2-р шатруу ахиулж, хорио цээрийн дэглэм, урьдчилан сэргийлэх журмыг гадаад, дотоодын оршин суугчиддаа чанд биелүүлэхийг үүрэг болголоо.

Мөн өнөөдөр буюу 6-ны өдөр Ёосү хотод Корона вирусын зургаан тохиолдол бүртгэгджээ.

Эдгээр зургаан тохиолдолын нэг нь Монгол хүн байсан бөгөөд Монгол хүнээс бусад 5 хүн нь зугаа цэнгээний газраар үйлчлүүлж яваад халдвар авсан нь тогтоогдсон байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх