Солонгос улсад оршин сууж буй бүртгэл харьяалалтай гадаад иргэд, дотоодын иргэдтэй ижил журмаар вакцинд бүртгүүлэх боломжтой юм.
Одоогийн байдлаар Вакцинжуулалтын 2-р улирал явагдаж байгаа бөгөөд 4 сараас эхлэн 75-аас дээш насны иргэд буюу эмнэлэг, эрүүл мэндийн салбарын ажилчид хамрагдаж байсан бол 6 сарын дунд үеэс эхлэн 65-аа дээш насны иргэд хамрагдах боломжтой юм.
3-р улирал буюу 7 сараас -10 сар хүртэл хугацаанд 50-64 насны ахмадууд, цэрэг, цагдаагийн албан хаагчид, гал унтраах төв болон нийгмийн дэд бүтцийн ажилчид, бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн боловсролын байгууллагын ажилчид, 18-49 насны иргэд хамрагдах боломжтой юм.
4-р улиралд заагдсан хугацаандаа вакцинд хамрагдаж чадаагүй иргэд хамрагдах гэнэ.
Дээрх заагдсан хугацааны дагуу бүртгэл харьяалалтай гадаад иргэд хамрагдах боломжтой.
Бүртгэл харьяалалгүй, хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийн хувьд дээрх журмыг үл харгалзан оршин сууж буй газрын ойролцоох Эрүүл мэндийн төв (보건소)-д гадаад үнэмлэхээ үзүүлэн бүртгүүлж, бүртгэлийн дугаар авснаар вакцинд хамрагдах боломжтой юм.
Гэвч зөвхөн 30-аас дээш (1991 он) насны иргэд вакцинд хамрагдах боломжтой ба вакцин үнэ төлбөргүй хийгдэх гэнэ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 예방접종사업 관련 문의 1339