БНСУ-ын Засгийн газар өнөөдрөөс эхлэн 65-69 насны иргэдээ AstraZeneca вакцинд бүртгэж эхэллээ.
Бүртгэлийг оршин суугаа газрынхаа эрүүл мэндийн төв(보건소), Олон нийттэй харилцах төв (주민센터)-ийн цахим пэйж хуудас болон утсаар ярьж хийх боломжтойгоос гадна өөр хүнээр төлөөлүүлэн хийлгэж болох гэнэ.
60-64 насны иргэд нь 5 сарын 13-наас эхлэн 6 сарын 3 хүртэл бүртгүүлэх боломжтой бөгөөд вакцины бүртгэл дууссаны дараа ойролцоогоор энэ сарын сүүлээс вакцинжуулж эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Оршин суух үнэмлэхтэй 60-аас дээш насны гадаад иргэд мөн ижил хугацаанд бүртгүүлээрэй
Э.Нарангарав
Эх сурвалж: 네이버 뉴스