Солонгосын улс төрчид нэгнээ "Монгол морин цэрэг мэт" хэмээн шүүмжиллээ

2021-05-11 11:59

БНСУ-ын Ардчилсан намын гишүүн Чу Ын Чон ерөнхий прокурор асан Юүн Сог Ёлыг шүүмжлэхдээ монгол морин цэрэг мэт хэмээн шүүмжилжээ.

Тэрбээр 7-ны өдөр MBN телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо 2019 оны 6 сард, Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ерөнхий прокурор асан Юүн Сог Ёлыг дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх саналтай байгааг эсэргүүцэж байснаа илэрхийлсэн байна.

Тэгэхдээ “Монголын морьт цэргүүд ямар ч төлөвлөгөө, бэлтгэлгүйгээр хурдан морио унаж гараад дээрэм тонуул хийдэг. Үр дүнд нь газар нутаг нь тэлдэг ч голомт нь эзгүйрдэг. Юүн Сог Ёл прокурорын удирддаг баг хамт олон яг л тийм.

Харин одоо би Өмнөд Солонгост мөрдөн байцаалтын төлөө хууль дээдлэх сэтгэлгээ сулрахаас айхгүй байгаад санаа зовж байна. Ерөнхийлөгч хүн заавал бүхнийг чадагч байх албагүй. Харин эх орноо, ард түмнээ хүндлэх, хайрлах итгэл, сэтгэл дүүрэн байх ёстой” хэмээн ярьжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх