Ногоон гэрлээр айдасгүй гараарай

2021-05-21 19:53

Гённам мужийн Чанвон хот явган хүний гарцаар хүн гарч байгаа тохиолдолд автоматаар үргэлжлүүлэн асах  явган хүний дохионы өргөтгөлийн автомат системийг нэвтрүүлжээ.

Энэ нь явган хүний гарц дээрх хүнийг таних AI буюу хиймэл оюун ухааныг суургасан систем юм.

Ногоон гэрлээр зам хөндлөн гарч амжаагүй тохиолдолд гэрлэн тохио автоматаар 5-10 секунт илүү асах бөгөөд хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ аюулгүй хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлж байгаа гэнэ.

Чанвон хотын Цагдаагийн газар болон Авто замын хөдөлгөөний газар хамтран эхний ээлжинд хүүхэд хамгаалах бүсийг сонгон байршуулсан бөгөөд ирэх 9 сар хүртэл явган хүний дохионы өргөтгөлийн автомат системийг хийж дуусгана гэжээ.   

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх