20 орчим насны залуугийн аргаас 1 жил гүйсэн 53 настай эмэгтэй баривчлагджээ

2021-05-21 15:37

Онлайн Цахим Орчин (ОЦО)-д анх харсан 20 орчим насны залуугийн араас 1 жилийн турш гүйж, гуйж байгаа 50 орчим насны эмэгтэй цагдаагийн газар баривчлагджээ.

Өнөөдөр буюу 21-ны өдөр Сөүл хотын Содэмүн дүүргийн цагдаагийн газарт бусдын байр, орон сууцанд халдсан, дарамт учруулсан хэргээр 53 настай “А” түр саатуулагдаж шалгуулж байгаа гэнэ.

“А” нь энгийн иргэн “Б”-г ОЦО-оор дамжуулан мэдэх болсон бөгөөд “Шүтэн биширэгч чинь юмаа. Үерхмээр байна, Хайртай шүү” гэх мэт 1 жилийн турш дарамталж, дагаж мөрдөж байжээ.

“А” нь “Б”-гийн амьдардаг газрыг олж, зөвшөөрөлгүйгээр гэрт нь ирэх гэх мэт үйлдэл гаргажээ. Мөн утсаа авахгүй болохоор өдөрт 20-оос дээш залгаж байсан байна.

“Б” нь өнгөрсөн 1 жилийн турш цагдаагийн газар 10-аад өргөдөл гаргаж байсан бөгөөд 16-ны өдөр “Донтон гэрт хүрээд ирлээ” гэсэн дуудлага өгсөнөөр цагдаагийн албаныхан ирж эмэгтэйг баривчлан авчээ.

Цагдаагийн газар иргэн “Б”гийн хохирлын ноцтой байдлыг харгалзан “А”-ыг баривчлах тушаал гарсан байна. Гэвч “А” давж заалдах хүсэлт гаргасан боловч хэрэгсэхгүй болгосон аж.

Солонгос улс нь 2013 оноос эхлэн нууцаар мөрдөх, дагах зэргийг хөнгөн хэлбэрийн гэмт хэрэг гэж үзэж 100.000 воноос дээшгүй торгох,  цагдан хорих зэрэг хууль ёсны арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд энэхүү гэмт хэргийн тоо эрс нэмэгдэх болсон буюу 1.5%- иар өссөн байна.

Тиймээс өнгөрсөн жилийн 3 сарын 24-ны өдөр Үндэсний чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх 9 сараас эхлэн мөрдөж мөшгөх, дагах зэрэг гэмт хэрэг үйлдсэн хүнийг 3 жил хорих ял болон 30.000.000 вон хүртэлх торгуул оногдуулах  шийдвэр гарчээ.

Мөн хүйтэн зэвсэг болон амь насанд аюултай хэрэгсэл гартаа барьсан тохиолдолд 5 жилийн ял эсвэл 50.000.000 воны торгуул оногдуулах шийдвэр гаргасан байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх