Санамсаргүй залгагдсан дуудлагын +19 дууг хурааж 1 тэрбум вон нэхэмжилжээ

2021-05-25 12:33

Тохиолдлоор буруу залгагдсан утасны дуудлагыг хурааж аван 1.000.000.000 (нэг турбум) вон нэхэн сүрдүүлсэн 50 орчим насны эмэгтэйд 6 сар хорих болон 2 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

А нь 7 сарын 9-ны өдөр танил эрэгтэй “Б”-гийн утаснаас дуудлага ирж улмаар харилцаанд орж байгаа дуу гарсан тул түүнийг нь утсан дээрээ хурааж аван их хэмжээний мөнгө нэхэж сүрдүүлжээ.

Тухайн үед “Б” нь нэгэн эмэгтэйтэй харилцаанд орж байхдаа санамсаргүй утас нь дарагдаж “А”-гийн утасруу залгагдсан байна.

Энэ өдрөөс хойш сарын дараа “А” нь “Б”-тэй кофешопд уулзаж, “10 өдрийн дотор 1 тэрбум вон авчирч өг. Үгүй бол гэр  бүл болон хүргэнд чинь энэ бичлэгийг өгөх болно” хэмээн дарамталжээ.

10 хоногийн дараа “Б” нь 10 сая вон авчирч өгөн бичлэгийг устгахыг хүссэн боловч “А” “1 тэрбум гэж хэлсэн биз дээ, 7 хоногийн дотор 1 тэрбум вон авчирч өгөхгүй бол хэлснээрээ хийх болно” хэмээн дахин айлган сүрдүүлсэн байна.

Мөн 9 сарын 3-д “Б”-д “ Энэ сарын 10-ыг хүртэл 1 тэрбум вон шилжүүлэн бичлэгээ авахыг хүсье. Хэрвээ шилжүүлэхгүй бол ажил дээр чинь хайж очоод хүргэнтэй чинь уулзаж хэлэлцээр хийх нь арай дээр юм шиг байна. Тэр үед уур омог дээд цэгтээ хүрсэн байх болно гэдгийг битгий мартаарай” хэмээн мэссэж илгээжээ.

Шүүх хуралдаанаар “А” нь өөрийн хийсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрлийн гэрээ хийснийг харгалзан үзэж 6 сар хорих болон 2 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Сүүлийн үед техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр бусдын зөвшөөрөлгүй бичлэг хийх, дуу хураах зэрэг хэргүүд ихээхэн гарах болсон билээ.

БНСУ-н Харилцаа холбооны нууцыг хамгаалах хуулинд утсаар бусдын яриаг хурааж, бичсэн тохиолдолд хууль бус хэмээн үзэж 1 жилээс 10 жилийн ял оноодог бөгөөд хураасан ярианд хувь хүн өөрөө оролцож, харилцaн ярилцсан тохиолдолд тухайн агуулгаасаа хамааран хууль бус хэмээн үзэхгүй байх үндэслэлтэй аж.

Э.Нарангарав

Эх сурвалж: SBS news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх